Энэхүү нууцлалын бодлого нь Emch аппликэйшн хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн бүртгэн авах, ашиглах, дамжуулах, хадгалж, хамгаалахыг зохицуулсан баримт бичиг юм. Хэрэглэгч Emch аппликэйшн ашиглан үйлчилгээг авч байгаа бол энэхүү нууцлалын бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ. Хувь хүний эрүүл мэндийн мэдээлэл (ХХЭММ)-ийн нууцлал, аюулгүй байдлыг Монгол улсын “Хувь хүний нууцын тухай” хууль, “Өгөгдөл хамгаалах тухай” хууль, “Эрүүл мэндийн тухай” хууль, “Эрүүл мэндийн цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын журам“, “Эрүүл мэндийн даатгалын тухай” хууль зэрэг хуулиар зохицуулсан байдаг. Emch аппликэйшн ХХЭММ бүртгэж, үйлчилгээнд ашиглахдаа Монгол улсын хуулийн дагуу энэхүү мэдэгдлийг заавал танилцуулсан байх үүрэгтэй. Монгол улсын хуулийн дагуу талууд энэхүү мэдэгдэлд заагдсан нөхцөлүүдийг дагаж мөрдөх үүрэгтэй. Emch аппликэйшн нь энэхүү нууцлалын бодлогод тусгаснаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд хэрэглэгчийн аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
Хэрэглэгч системд бүртгүүлэх, нэвтрэх, ашиглах үед систем дараах мэдээллүүд хадгалагдана. Үүнд системийн хэрэглэгчийн бүртгэл, таныг системд бүртгүүлэх болон системийг ашиглах явцад хийж буй үйлдэл бүр, хувийн мэдээлэл (анкетын дагуу оруулсан мэдээллүүд), мэргэжилтнүүдийн тухайн хэрэглэгчид зориулан оруулсан зөвлөгөөний талаарх мэдээлэл, хандсан төхөөрөмжийн мэдээлэл, күүки ба ижил төстэй хянах технологиуд багтана.
Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд мэдээллийн аюулгүй байдлын дараах стандартуудыг мөрддөг. Үүнд: MNS 5969:2009 Мэдээллийн технологи-Аюулгүй байдлын арга техник-Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага, MNS 25030:2010 Програм хангамжийн боловсруулалт-Програм хангамжийн бүтээгдэхүүний чанарын шаардлага болон үнэлгээ(Square)-чанарын шаардлагууд, MNS 6197:2011 Мэдээллийн технологи-Аюулгүй байдлын арга-Мэдээллийн технологийн сүлжээний аюулгүй байдал-1-р хэсэг: Сүлжээний аюулгүй байдлын удирдлага, MNS 6242-2:2011 Мэдээллийн технологи-Аюулгүй байдлын арга-Мэдээллийн технологийн сүлжээний аюулгүй байдал-2-р хэсэг: Сүлжээний аюулгүй байдлын архитектур, MNS ISO/IEC 27001:2019 Мэдээллийн технологи: Аюулгүй байдлын арга техник-Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-Шаардлага, MNS ISO 27002:2007 Мэдээллийн аюулгүй байдал-Аюулгүй байдлын аргачлал-Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын үйл ажиллагааны дүрэм багтана.
Хэрэглэгчийн мэдээллийг ОУ-ын Tier II төвшний стандарт бүхий дата төвийн мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх замаар хамгаалдаг. Та өөрийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын талаар манай мэдээллийн нууцын ажилтны info@emch.app хаягаар хандан хүсэлт гаргаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Emch аппликэйшн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах мэдэгдлийг хэрэглэгчид хүргүүлж болно. Хэрэглэгч хүсвэл эдгээр мэдээллийг хүлээн авах холболтыг салгах эрхтэй.
Emch аппликэйшн хэрэглэгчийн хувийн нууцыг зөрчиж байна гэж үзвэл мэдээллийн нууцын ажилтны info@emch.app хаягаар бичгээр гомдол гаргаж болно.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ялалт плаза, 1402 тоот.
Та манай үйлчилгээг ашигласнаар “Нууцлалын бодлого”-той сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Энэхүү мэдэгдэл нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.